Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх зорилгоор “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” баруун бүсийн аймгуудын зөвлөгөөнийг 2018 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд аймгийн төвд зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус зөвлөгөөнийг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах зорилгоор Ховд аймгийн ИТХ-ын даргын А/11 тоот захирамжаар Ажлын хэсгийг байгуулж бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Огноо: 8/24/2018 Төрөл: Аймгийн ИТХ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1565 Мэдээ таалагдсан: