Аймгийн Ардчилсан нам, ИТХ-ын дахь АН-ын бүлгийн гишүүд ИТХ-ын 6-р хуралдааныг хойшлуулсанд шүүмжлэлтэй хандаж байна



Аймгийн ИТХ-ын ээлжит 6-р хуралдааныг хойшлуулж, "Шигшмэл хурд" -2018 хурдан морины уралдааныг хориглосон асуудалд аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлж улмаар аймгийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нартай уулзан гаргасан шийдвэртээ тууштай ханддагүй, аймаг орон нутгийн удирдлагууд ажлаа уялдуулж шийдвэр гаргаж чадахгүй байгааг хатуухан шүүмжиллээ. ИТХ-ын 6-р хуралдааныг хуралдуулах шийдвэр гараад бүхэл бүтэн 21 хонож байхад, малын гоц халдварт "Боом" өвчин 2 ч суманд гарчихсан хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоочихоод байхад зарлагдсан хуралдаан, хурдан морины уралдааныг хойшлуулах талаар хаа хаанаа анхааруулж ярилцаагүй өдий хүрч, гэнэтхэн ухаан орсон мэт цагийг нь тулган хориглосон шийдвэр гаргаж байгаа нь орон нутгийн удирдлагууд ажилдаа хариуцлагагүй, сэтгэлгүй хандаж байгаагийн тод жишээ гэж аймгийн Ардчилсан нам, ИТХ-ын дахь АН-ын бүлгийн гишүүд үзэж байгаагаа хэллээ. Хадлан тэжээл, өвөлжилтийн бэлтгэл гээд их ажил өрнөж байх энэ цаг үед аймаг орон нутгийн удирдлагууд албан тушаал, эрх мэдлийн төлөө хууль шүүхийн байгууллагын үүд сахин өдөр хоногийг өнгөрөөж байгаадаа дүгнэлт хийж дорвитой шийдвэр гаргах цаг болсоныг сануулав. 

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ