Аймгийн ИТХ-аас МАН, АН-ын бүлгийн дарга нарт 2018 оны 08-р сарын 22 ны 1/251 тоот албан бичиг хүргүүлж хуралдааныг хойшлуулахыг хүсчээ. Тухайлбал:Ховд аймгийн Жаргалант, Буянт сумдын нутаг дэвсгэрт малын гоц халдварт "Боом" өвчин гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2018 оны 08-р сарын 20 ны өдрийн А/479 тоот "Хорио цээрийн дэглэм тогтоох тухай" захирамж гарсан тул өнөөдөр буюу 08-р сарын 22 -ны өдрийн 10 цагт хуралдуулахаар зарласан аймгийн ИТХ-ын ээлжит 6-р хуралдааныг 10 хоногоор хойшлуулах зайлшгүй шаардлага байгааг уламжилсан байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Ардчилсан намын дарга Ч.Чинбат, ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Н.Энхмандах нар сөрөг хүчний байр сууриа илэрхийлэв. Тэд 2016 оны сонгуулийн үр дүнгээр ард түмний их итгэлийг авч сонгогдсон МАН-ынхан тэр дундаа аймаг орон нутгийн удирдлагууд аймаг, орон нутаг, ард түмний эрх ашгийн төлөө амласан амлалтаа хэрэгжүүлэхдээ "УРГАА ХАД" шиг, санал ширээ, албан тушаал, эрх мэдлийнхээ төлөө "УУРГЫН МОРЬ" шиг зүтгэж байгаад харамсаж байна гэлээ.
ВИДЕО: