Аймгийн ИТХ-ын ээлжит 6-р хуралдааныг 10 хоногоор хойшлууллаа



Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 08-р сарын 01-ний өдрийн хуралдаанаар аймгийн ИТХ-ын 6-р хуралдааныг 2018 оны 08-р сарын 22-ны өдөр хуралдуулж "Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2018 оны эхний хагас жилийн  хэрэгжилтийн дүнгийн тайлангийн тухай" аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн илтгэл, "Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай" хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Мөн зарим Төлөөлөгч, Тэргүүлэгчдээс ирүүлсэн саналыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаар энэ сарын 21-ний өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид дахин хуралдаж хурлаар хэлэлцэх асуудалдаа нэмэлт өөрчлөлт оруулан үндсэндээ 5 асуудлыг хэлэлцэхээр бэлтгэл ханган ажиллаж байсан боловч хуралдааныг 10 хоногоор хойшлуулах шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн Жаргалант, Буянт сумдын нутаг дэвсгэрт хүн малын гоц халдварт "Боом" өвчин гарсантай холбогдуулан аймгийн Засаг дарга холбогдох хуулийн дагуу 2018 оны 08-р сарын 20 ны өдөр А/479 тоот "Хорио цээрийн дэглэм тогтоох тухай" захирамж гаргаж уг захирамжаар өвчний голомтын бүс нутагт олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, хүний бөөгнөрөл бий болгох хурал, семинар, зөвлөгөөн, хуралдаан зэргийг зохион байгуулахыг хориглосон учраас  өнөөдөр буюу 08-р сарын 22 -ны өдрийн 10 цагт хуралдуулахаар зарласан аймгийн ИТХ-ын ээлжит 6-р хуралдааныг 10 хоногоор хойшлууллаа. Энэ талаар аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээс дараах тайлбарыг авав.

ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ