Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 08-р сарын 01-ний өдрийн хуралдаанаар аймгийн ИТХ-ын 6-р хуралдааныг 2018 оны 08-р сарын 22-ны өдөр хуралдуулахаар тогтоол гаргажээ. Тус хуралдаанаар "Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2018 оны эхний хагас жилийн хэрэгжилтийн дүнгийн тайлангийн тухай" аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн илтгэл, "Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай" хэлэлцэхээр тусгасан байсан. Гэтэл зарим Төлөөлөгч, Тэргүүлэгчид болон намын бүлгүүдээс бүрэн эрхийнхээ хүрээнд хэлэлцэх асуудлын дараалалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал хүсэлт ирүүлсний дагуу өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид дахин хуралдлаа. Өнөөдрийн хуралдааны үр дүнд дээрх 2 асуудал дээр нэмж "Аймгийн Засаг даргыг огцруулах саналыг хэлэлцэх тухай", Аймгийн ИТХ-ын 2017 оны 5-р хуралдааны “Аймгийн 2018 оны төсөв батлах тухай” 5/3 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, "Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" гэсэн 3 асуудлыг нэмж хэлэлцэхээр шинэчлэн тогтоолоо. 6-р хуралдаанаар хэлэлцэх "Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2018 оны эхний хагас жилийн хэрэгжилтийн дүнгийн тайлангийн тухай" илтгэл мэдээллийг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж ирж танилцуулах талаар ИТХ-аас аймгийн Засаг дарга, түүний Тамгын газарт чиглэл өгсөн боловч өнөөдрийг хүртэл нэг ч удаа хариу ирүүлээгүй гэнэ. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар аймгийн ИТХ-ын ээлжит 6-р хуралдаанд оролцож тайлан илтгэлээ танилцуулах эсэх нь тодорхойгүй байна. Аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхийн мэдээлсэнээр аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд нарын хувьд УБ хотод томилолтоор ажиллаж байгаа, Засаг даргын орлогч Ч.Уранчимэгийн хувьд ээлжийн амралттай байгаа. Харин аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхийн хувьд ээлжийн амралтаа дуусгаад өнгөрсөн 7 хоногийн Пүрэв гарагаас ажилдаа орсон байна.ВИДЕО: Огноо: 8/21/2018 Төрөл: Аймгийн ИТХ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2408 Мэдээ таалагдсан: