БОЭТ-ийн залуу эмч нарын баг Ховд аймгийн төвөөс Булган сум хүртэл 500 гаруй км замыг дугуйгаар амжилттай туулаад ирлээ



Одоогоос 4 хоногийн өмнө буюу 8-р сарын 16 ны өглөө аймгийн төвөөс Булган сум хүртэл 500 гаруй км замыг дугйгаар туулахаар замд гарсан эмч нар эргэн ирлээ. Тухайлбал:БОЭТ-ийн Мэдрэлийн их эмч Цэдэнбалын Гэрэлт-од, Мэс заслын их эмч Ганболдын Шижир, Мэс засал, гэмтлийн их эмч Дэмбэрэлийн Мөнхбат, Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн их эмч Морхын Эрдэнэбаяр нар зорьсон зорилгоо амжилттай хэрэгжүүлээд Ховд аймагт хүрэлцэн ирсэн юм. Тэднийг БОЭТ-ийн хамт олон баяр хүргэн угтан авлаа.

ВИДЕО: 





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ