“ОЮУТАН ЦЭРЭГ 2018” хөтөлбөрт ХИС-ийн нийт 61 оюутан хамрагдаж албаа нэр төртэй хаалаа



2018 оны 06 сарын 11-нээс 08 сарын 16-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулагдсан “ОЮУТАН ЦЭРЭГ 2018” хөтөлбөрт Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн 6 их, дээд сургуулийн 150 оюутан хамрагдан цэргийн бэлтгэл сургуулилалтаа амжилттай дүүргэж тангаргаа өргөлөө. Тангараг өргөх ёслолд ХИС-ийн захирал Б.Нямдорж, дэд захирал О.Мөнхжаргал нар оролцож 2 сарын хугацаанд цэргийн эрдэмд суралцаж, эх орны хүү болсон Ховд их сургуулийн төв сургуулийн 53, Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн 8, нийт 61 оюутнаа хүлээн авлаа.



Цэргийн алба хаасан оюутнууд цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтанд хамрагдаж, цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлэх, эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлэх, улс орныг батлан хамгаалах чадавхийг сайжруулж, дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангах “Оюутан цэрэг” хөтөлбөрийн зорилгыг амжилттай биелүүлсэн байна.







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ