“АРИУН ЦЭВЭР ХАЛДВАР СУДЛАЛЫН СТАНЦ” үүсэж хөгжсөний 60 жил, Сүрьеэгийн диспансер үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв


“АРИУН ЦЭВЭР ХАЛДВАР СУДЛАЛЫН СТАНЦ” үүсэж хөгжсөний 60 жил, "Сүрьеэгийн диспансер" үүсэн байгуулагдсаны 70 жилийн баярын үйл ажиллагааг 8 дугаар сарын 10-ны өдөр Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв хамтран амжилттай зохион байгууллаа.



Ойн баярын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын нарын бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирал Т.Баяртогтох, Зооноз өвчин судлалын үндэсний дарга Б.Баяржаргал нар оролцож, баярын хуралд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд болон нийт ахмадууд эмч ажилчдад баярын мэндчилгээ дэвшүүлж зарим хүмүүсийг шагнаж урамшууллаа.



Тухайлбал:Эрүүл мэндийн газрын хамт олонд аймгийн ИТХ-аас үнэ бүхий зүйл хадгалуулсныг аймгийн ИТх-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн газрын дарга Ц.Мягмарсүрэнд гардуулан өгсөн юм. Мөн аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр Ч.Уртнасан М.Оюунчимэг нарыг шагнаж урамшуулав.



Сүрьеэгийн тасаг нь анх 1938 онд Нэгдсэн эмнэлэгийн Дотрын тасгийн харьяа 15 ортойгоор байгуулагдаж байсан бол 1948 онд бие даасан "Сүрьеэ өвчнийг анагаах диспансер" болж 13 ажилчинтай, 25 ортойгоор байгуулагдаж их эмчээр н.Цэрэндорж, н.Дхшзэвэг, н.Найдан, н.Гэндэн нар удирдаж байжээ. Тэгвэл өнөөдөр тус тасаг нь Тасгийн эрхлэгч, аймгийн Сүрьеэгийн зоицуулагч эмч-1, эмчлэгч эмч-1,  ахлах сувилагч, сүрьеэгийн дүн бүртгэгч, хяналтын сувилагч-1,  ээлжийн сувилагч-5, сүрьеэгийн лаборант-1,  үйлчлэгч-1 гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.



Б.Оюунцэцэг эрхлэгчтэй "Сүрьеэгийн диспансер"-ийн хамт олон Сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, оношлох, хяналт шинжилгээгцаг алдалгүй хийх, эмчилж эдгэрүүлэх, өвчний тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэхийн төлөө сэтгэл нэгдэн ажиллаж байна. 


















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ