Дөргөний усан цахилгаан станц байгуулагдсаны 10 жилийн ойн баярын арга хэмжээг энэ оны 8-р сарын 13-14 ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. Тус станцын 10 жилийн ойн баярын нээлт, баярын хуралд Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Д.Бассайхан, Эрчим хүчний яамны цахилгааны хэлтсийн дарга С.Цэрэнжамц, БОАЖЯ-ны газрын дарга Г.Нямдаваа, Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Дөргөний УЦС-ын гүйцэтгэх захирал Д.Алтансүх нар болон холбогдох салбарын удирдлагууд оролцож ойн баярын мэндийг ахмад, дунд, залуу үеийн нийт инженер техникийн ажилтан албан хаагчдад хүргэж цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Энэ үеэр ажил үйлсээрээ хамт олноо хошуучлан ажиллаж буй нэр бүхий ажилтан албан хаагчдыг МУ-ын эрчим хүчний яамны жуух бичиг, эрчим хүчний яамны тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнаж урамшуулсан юм. Мөн аймаг орон нутгийн шагналаар нэр бүхий хүмүүсийг шагнаж урамшууллаа.
ВИДЕО:
Монгол улсдаа анхны жилийн 4 улирлын ажиллагаатай, сэргээгдэх эрчим хүчний анхны томоохон байгууламж болсон Дөргөний усан цахилгаан станц нь баруун бүс нутгийн ард иргэдийн амьдрал бүс нутгийн нийгэм эдийн засагт бодитой хувь нэмэр оруулахаас гадна шинээр байгуулагдах усан цахилгаан станцын үйл ажиллагаанд туршлага болохуйц боловсон хүчин, инженер техникийн ажилчдыг бэлтгэх, сурган дадлагажуулах, үйл ажиллагаагаараа загвар болохуйц томоохон байгууллага болон ажиллаж байна.
ВИДЕО: