Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн Дөргөний Усан Цахилгаан Станц үүсч хөгжсөний түүхт 10 жилийн ойн баярын үйл ажиллагаанд оролцов



Дөргөний Усан Цахилгаан Станц үүсч хөгжсөний түүхт 10 жилийн ойн баяр 08 дугаар сарын 14-ны өдөр Дөргөн сумын Соёлын төвд боллоо. Ойн баярын нээлт, хурлын үйл ажиллагаанд ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ББЭХС ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга З.Мэндсайхан, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа,  Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Д.Бассайхан, ББЭХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Нямтуул, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нарын албаны төлөөлөгчид болон станцын үе үеийн дарга,  ахмад ажилчид оролцов.


Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн Дөргөний Усан цахилгаан станцын түүхт 10 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүлэн, Ховд Дөргөн УЦС-ын хамт олонд үнэ бүхий зүйл хадгалуулсныг гүйцэтгэх захирал Д.Алтансүхд гардуулан өглөө. Мөн аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр А.Базаррагчаа, ерөнхий инженер Ц.Бат-Эрдэнэ нар, аймгийн “Хүндэт Өргөмжлөл”-өөр Жан Е, Т.Хүрэлчулуун, Х.Буянхишиг нарыг шагнаж урамшуулсныг гардуулан өгч баяр хүргэлээ.








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ