“Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр”-ийг тэмдэглэх, хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх, ажиллагсдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, тэдний авхаалж самбааг сорих, тэргүүний ажиллагсдыг шагнан урамшуулах арга хэмжээг өнгөрөгч амралтын өдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 11-ны өдөр БОЭт-ийн захиргаанаас зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр эмч, мэргэжилтнүүдийн дунд хөгжөөнт тэмцээн уралдааныг зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа. Мөн энэ үеэр
“Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр- 5 ажилтан, ЭМЯ-ны
“Жуух бичиг”-ээр -17 ажилтан, БОЭТ-ийн захирлын нэрэмжит шагналаар -1 ажилтан, Аймгийн Засаг даргын өргөмжлөөр-1 ажилтан, Жаргалант сумын Засаг даргын хүндэт тэмдэг-7 ажилтан нийт 32 үйлчилгээний ажилтан шагнагдсаныг БОЭТ-ийн захирал Т.Баяртогтох болон албаны бусад хүмүүс ёслол төгөлдөр гардуулж цаашдын ажилд нь амжилт, амьдралд аз жаргал, эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөлөө.
Түүнчлэн Монгол улсын эрүүл мэндийн сайдын 2018 оны А/264 дүгээр тушаалаар жил бүрийн 08 дугаар сарыг эрүүл мэндийн ажилчдын нийгмийн баталгааг хангах сар болгон зарласантай холбогдуулан 46 ажилтанд хичээлийн хэрэглэл гардууллаа.