Монгол улсын 21 аймагт хөлбөмбөгийн спортыг жигд хөгжүүлэх бодлогоор Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг "Үндэсний цом" тэмцээн энэ жил анх удаа 16 насныхны дунд Баянхонгор аймагт амжилттай зохион байгуулагдсан. Анх удаагаа зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд Олон ястны өлгий Ховд аймгийн баг тамирчид Дархан-Уул аймгийн багийн эсрэг тоглон хоёр бөмбөгний зөрүүгээр хожигдож яваад эргэн ирэлт хийж, үндсэн цагт 3:2-оор хожсон. Өөрөөр хэлбэл 16 насны "Үндэсний цом"-ын анхдугаар тэмцээний аваргын цомыг Ховдын хөвгүүд өргөсөн юм. Уг тэмцээний аваргын алтан медаль хүртсэн баг тамирчид болон багш дасгалжуулагч нарыг аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Хөлбөмбөгийн холбооны тэргүүн Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Огноо: 8/9/2018 Төрөл: Аймгийн ИТХ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1571 Мэдээ таалагдсан: