Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Төлөөлөгчдийн өдөр” үйл ажиллагааг энэ оны 08 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа. “Төлөөлөгчдийн өдөр” үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид оролцож, “Орон нутгийн төсвийн 2019 оны төсөл, 2020-2021 оны дунд хугацааны төсөөлөл”-ийг боловсруулсан саналын мэдээллийг хэлэлцэв. Энэ үеэр аймгийн ИТХ-ын төлөөлөгчид саналаа илэрхийлж, Орон нутгийн төсвийн 2019 оны төсөл, 2020-2021 оны дунд хугацааны төсөөлөлд Төлөөлөгчдийн саналыг тусгахаар болов. Огноо: 8/9/2018 Төрөл: Аймгийн ИТХ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1399 Мэдээ таалагдсан: