НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 17 өдрийн 137 дугаар тогтоолоор дараах автомашиныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.
3. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 8 сарын 20-ны өдрийн 12:00 цаг хүртэл Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газарт хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь:
1. Зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт (Маягтыг материал хүлээж авах хаягаар өөрийн биеэр ирж авах боломжтой),
2. Дэнчин төлснийг нотлох баримт,
3. Иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ийн хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.
4. Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах
Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар дээр очиж үзэж болох бөгөөд дуудлагын худалдааны журам.
Бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 70433801 тоот утсаар болон http://www.kho.nema.gov.mn, Www.Khovdnews.mn цахим хуудаснаас авна уу.
Хаяг: Монгол улс, Ховд аймаг, Жаргалант сум, Онцгой байдлын газар
Утас: 94011201, 89054402
БАРУУН БҮСИЙН ТӨВ-ХОВД АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН САНХҮҮГИЙН АЛБА