"Эрч хүч-Идэвхтэй амьдрал" аяны хүрээнд бүх нийтийн өглөөний гимнастикийг зохион байгуулж байна



Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас санаачлан "Эрч хүч-Идэвхтэй амьдрал" аяныг эхлүүлж аяны хүрээнд бүх нийтийн өглөөний гимнастикийг зохион байгуулж байна. 2018 оны 07-р сарын 23-2018 оны 08-р сарын 23 -ны хооронд буюу нэг сарын хугацаанд Ард Аюушийн төв талбайд өглөө бүрийн 06:00 цагаас явуулж байгаа учир Ховдчууд, нийт иргэд,  хөдөлмөрчид та бүхнийг өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавьж өглөөний гимнастиктаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 99023324, 99202445 утсаар авна уу.

ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАЙРЛАЦГААЯ-ЖАРГАЛАНТЧУУД АА
 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ