Монгол Банкны Ерөнхийлөгч мэдэгдэл гаргалаа



Сүүлийн үед Монголбанкинд ирж буй мэдээллийг дэнслэн үзэж дараах мэдэгдэл гаргахаар шийдэв. Цалин, тэтгэвэр, эд хөрөнгөө барьцаалан банкнаас зээл авч, түүгээрээ криптовалют худалдан авч буй зарим иргэдийн талаар надад сонсогдож эхэлсэн нь миний сэтгэлийг ихэд зовоож, түгшүүр төрүүлж байгааг нуухгүй хэлье. Криптовалют гэдэг нь нэгдсэн нэг удирдлагагүй буюу аль нэг Төв банкны зохицуулалтгүй, бие даасан байдалтай, цахим хэлбэрийн тооцооны хэрэгсэл юм. Монголбанк нь криптовалютыг мөнгөн тэмдэгт хэмээн үзэхгүй болохыг юуны өмнө мэдэгдье. Тэр нь төлбөр тооцооны хууль ёсны бодит хэрэгсэл болж чадахгүй юм. Мөнгөн тэмдэгтийг зөвхөн улс орны Төв банкууд л гаргах, хэвлэх эрхтэй. Монгол Улсын Төв банкны баталгаатай хууль ёсны мөнгөн тэмдэгт, төлбөрийн хэрэгсэл бол төгрөг юм. Криптовалютын эрсдэлийн талаар дүгнэлт гаргах ажлын хэсэг Монголбанк дээр байгуулан судалгаа хийлгэв. Судалгаанд үндэслэн блокчейн технологид суурилсан криптовалютыг хөрөнгө оруулалт хэлбэрээр худалдан авахаас сэрэмжлүүлж байна. Иргэд хохирон үлдэхээс болгоомжлуулах нь миний үүрэг...

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН 2018 он.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ