Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмаар Ховд аймгийн 56 иргэн төрийн дээд одон медалиар энгэрээ мялаав



Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан концерт, баярын хурал, Төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа энэ оны 07 дугаар сарын 09-ны өдөр Ховд аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээг нээж аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди үг хэлэн, хүрэлцэн ирсэн иргэд хөдөлмөрчид болон олон ястны өлгий Ховд нутгийн нийт зон олондоо баярын мэндчилгээ дэвшүүлэв.

 


Дараагаар нь Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндчилгээг өргөн дэвшүүлж, баярын хуралд зориулсан илтгэлийг танилцууллаа. 

Энэ үеэр Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 92 дугаар зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан нэр бүхий 56 иргэнийг Монгол Улсын Төрийн дээд одон, медалиар шагнаж урамшууллаа. Үүнд: “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор 4, “Алтан гадас одон”-гоор 32, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 19, “Цэргийн гавъяаны одон”-гоор 1, нийт 56 иргэн төрийн дээд одон, медалиар шагнагдсан юм.

ВИДЕО:































Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ