Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах, иргэн бүрт хүрч ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэх зорилгоор
"Орон нутгийн хөгжлийн сан"-гийн хөрөнгө оруулалтаар аймгийн Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа “Эх, хүүхдэд ээлтэй тусламж үйлчилгээ” хөтөлбөрийн хүрээнд аймгийн алслагдсан бүсийн 10 суманд явуулын эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж гардуулан өгөв.Тус үйл ажиллагаа энэ оны 07 дугаар сарын 05-ны өдөр аймгийн төв талбайд зохион байгуулагдаж, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантөмөр болон аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ, сумдын Эрүүл мэндийн төвийн удирдах ажилтнууд, холбогдох мэргэжлийн байгууллагын удирдлагууд оролцов.
Энэ үеэр Ховд аймгийн Үенч, Алтай, Цэцэг, Мөст, Дуут, Эрдэнэбүрэн, Чандмань, Дарви, Буянт, Ховд сумын Эрүүл мэндийн төвд үзлэгийн ор, эвхдэг ширээ, сандал, эм хадгалах сав, амьсгал тоологч, жин, хараа шалгах хүснэгт, үзлэгийн хаалт, ариутгалын кварь, өвчтөн зөөх насылк, үзлэгийн эмчийн цүнх, мотор, майхан зэрэг явуулын эмнэлгийн 11 төрлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, явуулын эмнэлгийг ашиглаж алслагдсан бүс нутагт амьдарч буй иргэн бүрт хүрч үйлчилж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанарт ахиц дэвшил гарган ажиллахыг хүслээ.
Н.Лхагва