"ХАВДРЫН ЭСРЭГ-2018" үндэсний аяны үеэр 1863 хүнд үзлэг хийжээ


Хавдар Судлалын Үндэсний Төв, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, ХААН Банк хамтран 2018 оны 06-р сарын 18-22 ны хооронд Ховд аймагт  “Хавдрын эсрэг үндэсний аян”-г зохион байгуулав. Энэхүү аяныг анх Орхон аймгаас эхэлж байсан бөгөөд улсын хэмжээнд  8 дахь жилдээ үүний 5 жилд нь Ховд аймагт зохион байгууллаа.  

Image may contain: 1 person, smiling, sitting

"ХАВДРЫН ЭСРЭГ-2018"
үндэсний аян явагдсан 5 өдрийн хугацаанд 6 мэргэжлийн чиглэлээр 13 эмч мэргэжилтэн үзлэг, оношилгоо, эмчилгээ хийж ажилласан бөгөөд нийт 1863 хүнд үзлэг хийж илэрсэн хорт хавдар-10, хавдрын сэжигтэй-13, хоргүй хавдар-105, хавдрын урьдал өөрчлөлттэй-237 бүртгэгджээ.  Мөн мэс засал-5, мэс ажилбар-2 хийгдсэн байна. Үүнд:Элэг тайрах-1, эмэгтэйчүүдийн мэс засал-2, бамбайн хавдар-1, судас залгах-1,Элэгний хавдрын судас бөглөх эмчилгээ -2 хүнд тус тус хийжээ.

Image may contain: one or more people, people sitting and indoor

“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд 90 эмч мэргэжилтэнд 2  кредитийн  сургалт явуулахын зэрэгцээ сайн дурын идэвхтэн-30 хүнийг бэлтгэлээ гэж БОЭТ-өөс мэдээллээ.

Image may contain: one or more people and people sitting


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ