Монголын анагаах ухааны академи,
“Ач” Анагаах ухааны их сургууль, Анагаах ухааны хүрээлэн, Ховд Аймгийн Засаг даргын Тамгын газар, ЭМГ, Бүсийн Оношлогоо, Эмчилгээний Төвтэй хамтран
“Баруун бүсийн эмч нарын зөвлөгөөн - IV” ийг 2018 оны 06 дугаар сарын 22-23 -ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна. Баруун бүсийн эмч нарын зөвлөгөөн нь бүс нутагтаа гол тулгамдаж буй асуудлуудад анхаарлаа хандуулан, авч хэлэлцэхээс гадна зөвлөмж гарган бодлогын түвшинд авч үзэх шаардлагатай асуудлуудыг салбарын бодлого төлөвлөлтөнд тусгах, эмч нарыг судалгаа шинжилгээний ажил хийх сэдэл төрүүлэн, судалгааны арга зүйн мэдлэг эзэмшүүлэх, бүсийн хэмжээний судлаач, судалгааны тоог нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна. Энэхүү хурал нь эрүүл мэндийн бүхий л чиглэлийн асуудлуудыг хамруулсан бөгөөд тус хуралд анагаах ухааны докторуудын 9 лекц, эмч, мэргэжилнтүүдийн 35 бүтээл танилцуулагдаж, баруун бүсийн аймгуудын болон Ховд аймгийн сумд, өрх, БОЭТ-ийн нийт 150 гаруй эмч мэргэжилтнүүд оролцож байна.
Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Ховд БОЭТ-ийн захирал Т.Баяртогтох, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Н.Баасанжав, МАУА-ийн ерөнхий нарийн бичгийн дарга, академич, анагаахын шинжлэх ухааны доктор С.Бурмаажав нарын хүндэт зочид төлөөлөгчид оролцож зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүслээ.
ВИДЕО:
“Баруун бүсийн эмч нарын IV” зөвлөгөөний Хүндэт зочдоор:
1. Н.Баасанжав- Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Ач анагаах ухааны сургуулийн захирал
2. Б. Бурмаажав МАУА-ийн ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич, анагаахын шинжлэх ухааны доктор
3. Ц. Бадамсэд Академич Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах Ухааны Хүрээлэн
4. Э. Ганбат Эрүүл мэндийн хуульч, өмгөөлөгч, АУ магистр
5. Авирмэд –Хүний гавьяат эмч Анагаах ухааны доктор,
6. Т. Сарантуяа-ЭХЭМТ-ийн Зайн оношлогооны төвийн зөвлөх, АУ магистр, Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч
7. Л.Тулгаа АУХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, АУ-ны доктор, дэд профессор
8. Л.Содномцогт АУХ-ийн дотрын эмгэг судлалын эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор
9. Э.Эрхэмбаяр АУХ-ийн хавдар судлалын секторын ЭША, хавдрын мэс заслын эмч
10. Ц. Отгонбаяр., Увсаймгийн ЭМГ-ындарга, АУ докторант
11. М. Банзаагааяа- ГАА дахь АШУҮИС-ийн салбар сургуулийн захирал, Анагаах ухааны доктор, клиникийн профессорууд болон эрдэмтэн судлаач, гавьяат эмч нар оролцож байна.