"Хавдрын эсрэг үндэсний аян" Ховд аймагт зохион байгуулагдаж байна



Хавдар Судлалын Үндэсний Төв, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, ХААН Банк хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-г  8 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү аяныг анх Орхон аймгаас эхэлж байсан бөгөөд энэ жилийн хувьд хавдрын өвчлөлд өртөмтгий аймгуудын тоонд багтаж буй Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудад хуваарийн дагуу зохион байгуулж байгаа юм. Ховд аймагт 2018 оны 06-р сарын 18-22 ны хооронд зохион байгуулагдах бөгөөд аяны нээлтийн үйл ажиллагаанд ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн, МҮОНРТ-ийн МН сувгийг захирал Р.Гандиймаа, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, БОЭТ-ийн захирал Т.Баяртогтох, Хаан банкны Ховд салбарын захирал Ч.Төрбат болон холбогдох албаны төлөөлөл оролцлоо. “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд ХСҮТ-ийн эмч нарын баг Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвтэй хамтран 8-10 төрлийн хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулж,  мөн зарим өвчтөнүүдэд шаардлагатай мэс ажилбарыг газар дээр нь цаг алдалгүй хийж, эрдэнэт хүний амь насыг аврах их үйлсэд нэгдэн ажиллаж байна. Мөн  орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд нарийн мэргэжлийн сургалт явуулж тэдний мэдлэг чадварыг дээшлүүлж байгаа нь энэ удаагийн аяны нэг онцлог болж байна. 

ВИДЕО:






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ