УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2018.06.13-ны өдрийн хуралдаанаар ЗГ-аас өргөн бариад буй татварын хуулийн шинэчлэлийн талаар хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүн О.Батнасан үүнд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлэв. “Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих нь улс орны эдийн засаг тэр дундаа ажилгүйдлийн түвшинг бууруулахад голлох үүрэг гүйцэтгэдэг, тэдгээрийн татварын орчныг сайжруулах зайлшгүй шаардлага байгаа, энэ чиглэлд татварын хуулийн шинэчлэл учир дутагдалтай байна гэв. Хуульд жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөг хүртэлх аж ахуйн нэгжийн хувьд татварын хялбаршуулсан горим хэрэглэнэ гэдгийг хангалтгүй гэж онцоллоо. Энэ хүрээг өргөжүүлөх, жижиг дунд бизнес эрхлэгчдээ аль болохоор ахиу хамруулах, тэдгээрийн татварыг нь хялбаршуулах, татварын дарамтыг нь бууруулах тал дээр дорвитой шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байгааг ч хэллээ. О.Батнасан гишүүн
“Татварын хялбаршуулсан горимын тухай” хууль санаачлан боловсруулаад байгаагаа мөн дуулгаж, тус горимын хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчид нь нэгдсэн нэг л татвар төлдөг байх, түүнд нь НӨАТ, ашгийн татвар нь орж тооцогддог байхаар байгаа гэв. Тэрбээр татварын орчинг нь тодорхой, дарамтгүй болгоод өгчихвөл татвараас зугтаад, өөртөө эрсдэл үүсгээд байх сонирхол бизнес эрхлэгчдэд байхгүй. Ингэж байж бүгд татвараа төлдөг, тэгш шударга тогтолцоо бүрдэнэ, тэрнээс хянаж шалгаад тэр тогтолцоог бүрдүүлнэ гэж байхгүй гэж тодотголоо.
ВИДЕО: