УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Ахмадын болон түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонсов. /2018.06.12/
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Юу ч хийж бүтээж чаддаггүй хүмүүс л дандаа өмнө нь хийсэн хүмүүсийн ажлыг үгүйсгэж, харлуулдаг. Өмнөх ТОСК-ийн захирал 2012-2016 онд нийт 15 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулж чадсан. Таны тэр Хэнтий аймагт ашиглалтад оруулсан гээд байгаа 120 айлын орон сууц бол өмнөх ТОСК-ийн захирлын чинь үед хийсэн ажил. Ер нь юу ч хийж бүтээдэггүй хүмүүс л дээд дарга нартаа "өмнөх нөхдүүд ингэсэн байна" гэж худлаа хошуу дэвсдэг. Үүний хар гайгаар Өргөдлийн байнгын хороо, Засгийн газар нь ийм мэт бүтэлгүй юм хийдэг. Өнөөдөр энэ Өргөдлийн байнгын хороо хийж бүтээж байгаа нэг ч юм алга. Дандаа үл бүтэх хов живээр улс төржиж байна. Тухайлбал, Туул голын хайрга гээд явсан ч гаргасан амжилт байхгүй. Туул голын эргийн газар чөлөөлөлт гээд л явсан ч хийсэн зүйл алга. Мухар нүхэнд орчихсон л байна. Өнөөдөр мөн л улс төржсөн асуудал оруулж ирж байна. 2016 оноос Ж.Хичээнгүй даргын томилогдсон ТОСК-ийн үйл ажиллагаа нэг ч өөдтэй яваагүй. Хоёр жилийн хугацаанд 120 барилга ашиглалтад оруулсан гэнэ. 15 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулчихсан өмнөх хүмүүсийг янз бүрээр яриад сууж байгаад нь харамсаж байна хэмээн байр сууриа илэрхийллээ.
ВИДЕО: