Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт олон улсын стандартыг хангаж ажиллахуйц
"Талын буудал" нэртэй зэрэглэл бүхий анхны зочид буудал шинээр баригдан ашиглалтанд орж үүд хаалгаа нээлээ. Энэхүү зочид буудлыг Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, Ховд нутгийн унаган хүү Пунцагийн Цагааны санаачлагаар барьсан бөгөөд барилгын ажлыг 2017 оны 5-сард эхлүүлж өнөөдөр ийнхүү нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог,
"Талын буудал" зочид буудлын захирал П.Цагаан нарын удирдлагуудаас гадна барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн компаний хамт олон, эрхэм хүндтэй зочид төлөөлөгчид, гэр бүл найз нөхөд нь оролцож төрөлх нутагтаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийсэнд нь баяр хүргэн, амжилт хүслээ. Орон нутагт шинэ өнгө үзэмж нэмсэн энэхүү
"Талын буудал" зочид буудал үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнээр Ховд аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахаас гадна бүс нутгийн хөгжилд ахиц авчирах бүтээн байгуулалт болсныг онцлон тэмдэглэе.
ВИДЕО:
ВИДЕО: