“Миний гэр бүл – Миний аз жаргал” аяны цомыг Байгаль орчин аялал жуулчлалын газарт шилжүүлэн өгөв

Image may contain: 1 person, smiling, standing

Дэлхийн гэр бүлийн өдөрт зориулан Ховд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Миний гэр бүл – Миний аз жаргал” аяныг олон ястны өлгий нутаг Ховд аймагт эхлүүлээд байгаа билээ. Тухайн аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, аж ахуй нэгжүүд ажилтан, албан хаагчдынхаа гэр бүлийн үнэ цэнийг бэхжүүлж, хамтын амьдралын утга учрыг дэмжих, бат бэх тогтвортой гэр бүлийг бий болгож, эцэг, эхийн хамтын үүрэг оролцооны үр дүнд үр хүүхдээ хөдөлмөрч, шударга, ёс суртахуунтай иргэн болгон хүмүүжүүлэх, хүүхдүүд эцэг эхээрээ бахархах үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий тус аян нэг жилийн хугацаанд үргэлжлэх юм. Aймгийн Засаг даргын Тамгын газраас аялуулж эхэлсэн аяны цомыг Ховд аймгийн ИТХ-ын ажлын албаны хамт олон хүлээн авч энэ сарын 28 ны өдөр Байгаль орчин аялал жуулчлалын газарт албан ёсоор шилжүүллээ.

Image may contain: 1 person, smiling, standing and suit

Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди аяны цом дагалдах хэрэгслүүдийг Байгал орчин аялал жуулчлалын газрын дарга Д.Батбаярт гардуулан өгөхдөө аймгийн ИТХурал, түүний ажлын алба тус аяны хүрээнд багагүй ажил хийж хэрэгжүүлснийг дурдаад Байгаль орчин аялал жуулчлалын газар энэ жишгээр аяны цомыг нэр төртэйгээр аялуулахыг уриалав. Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар тус аяныг зохион байгуулалттайгаар үргэлжлүүлэхээр ажлын хэсэг байгуулсан төдийгүй олон бүтээлч ажил хийхээр төлөвлөөд байгаа юм байна.

Image may contain: 2 people, people standing, suit and indoor

Image may contain: 2 people, people sitting

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ