Цэцэрлэгийн ахлах тогооч нар "ХҮҮХДИЙН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ” сэдэвт ажлын байрны сургалтад хамрагдаж байна

Image may contain: 2 people, people sitting, screen and indoor

ХҮН АМЫН ХООЛ ТЭЖЭЭЛ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР 
(2016-2025 он)-ийн үйл ажиллагаатай холбогдуулан Ховд аймгийн БОЭТ, ЭМГ, БСУГ, Энх тайвны корпустай хамтран Хүүхдийн хоол хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах, тэжээллэг хоолоор хангах, шинэ жор гаргах чадварыг эзэмшүүлэх зорилгоор "ХҮҮХДИЙН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ” сэдэвт ажлын байрны сургалтыг зохион байгуулж байна.  2018.05.29-05.30 өдрүүдэд зохион байгуулагдах энэхүү сургалтад Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 35 цэцэрлэгийн ахлах тогооч нар хамрагдаж байна. Энэхүү сургалтад хамрагдсанаар цэцэрлэгийн ахлах тогооч нар хүүхдийн хоол тэжээлийн стандарт, хүнсний аюулгүй байдлын талаархи мэдлэгээ дээшлүүлээд зогсохгүй харилцан туршлага судлаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзэж байна.

Image may contain: 7 people, people sitting and indoor

Image may contain: one or more people, people sitting and indoor


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ