Ховд аймгийн БСУГ-аас “Хүслээр жигүүрлэсэн хүүхэд нас” аянг амжилттай зохион байгуулав



Ховд аймгийн БСУГ-аас санаачлан 2017-2018 оны хичээлийн жилийн төгсөх 5,9,12 дугаар ангийн сурагчдын дунд “Хүслээр жигүүрлэсэн хүүхэд нас” аяныг 2017 оны 11 сараас 2018 оны 05 сар хүртэл амжилттай зохион байгууллаа. Тус аян нь "Эрүүл мэндийг дээдлэгч анги", "Авьяаслаг анги", "Бүтээлч анги", "Оюунлаг анги" гэсэн 4 чиглэлээр явагдсан бөгөөд тухайн төрөл бүрээр хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, анги хамт олны эв нэгдэл, багийн хамтын ажиллагааг дэмжих,  эрдмийн баярыг нэг зорилгын доор тодорхой хэмжээнд сурсан мэдсэн, хийж чаддаг зүйлээрээ бахархан зохион байгуулах, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд үйл ажиллагаа нь чиглэгджээ. 

  
Аянд 5 дугаар ангийн 1615 сурагч, 9 дүгээр ангийн 1452 сурагч,12 дугаар ангийн 1649 сурагч нийт  4716 сурагч хамрагдсан байна. Ингэснээр хүүхэд бүр авьяастай болохыг харуулж чадсан, Монгол ёс заншлаа дээдлэн эрхэмлэх, нандигнах хүсэл тэмүүлэлтэй болсон, хүүхэд бүрийн өөрийн санаа бодлоо илэрхийлэх болон ярих чадварт ахиц гарсан, эрүүл шүдтэй сурагчдын тоо нэмэгдсэн зэрэг үр дүн гарчээ. Аяны хүрээнд зохион байгуулагдсан ажлуудтай БСУГ-ын мэргэжилтэн Ж.Тунгалаг, С.Алтангэрэл, Д.Олонбаяр, Ц.Балжинням нар сургууль бүр дээр очиж танилцаж шилдэг анги хамт олныг шалгаруулсан байна. 


 
Ховд аймгийн хөдөөгийн 16  сумын ЕБС-иас шилдэг сургуулиар 
1-р байранд Дөргөн сумын ЕБС
2-р байранд Дарви сумын ЕБС
3-р байранд Ховд сумын ЕБС 
Жаргалант сумын  ЕБС-иудаас шилдэг сургуулиар
1-р байранд Прогресс сургууль
2-р байранд 3-р сургууль
3-р байранд 7-р сургууль 
Авьяаслаг ангиар 
1-р байранд Алтай сумын ЕБС-ийн 5а анги 
2-р байранд Прогресс сургуулийн 5б анги
3-р байранд Цаст-Алтай сургуулийн 9б анги
Бүтээлч ангиар 
1-р байранд Алтай сумын ЕБС-ийн 9а анги
2-р байранд Алтай сумын ЕБС-ийн 9б анги
3-р байранд Дөргөн сумын ЕБС-ийн 9а анги
4-р байранд Жаргалант сумын 3-р сургуулийн 12д анги
Оюунлаг ангиар
1-р байранд Ховд сумын ЕБС-ийн 5б анги
2-р байранд Ховд сумын ЕБС-ийн 9а анги
3-р байранд Жаргалант сумын Цаст-алтай цогцолбор сургуулийн 5б анги
4-р байранд Жаргалант сумын 1-р сургуулийн 9в анги
Эрүүл мэндийг дээдлэгч ангиар 2-р сургуулийн 5в анги шалгарсан байна. Мөн энэхүү аяны хүрээнд хүүхдийн шүдний өвчлөлийг эрүүлжүүлэхэд   2-р сургуулийн эмч Ж.Насанжаргал, 1-р сургуулийн эмч Я.Өлзийжаргал нар идэвх санаачлага гарган ажиллажээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ