Ховд аймгийн соёлын ажилтнуудад зориулсан “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах нь” сэдэвт сургалт боллоо

Image may contain: 3 people, people sitting, table, office and indoor

БСШУСЯ-аас 2017 оны 4 дүгээр улирлын төгсгөлд Соёлын урлагийн ажилтны улсын 2-р чуулганыг хийсэн. Тус чуулганаас гарсан бодлого зөвлөмжийг үндэслэн аймаг бүр соёлын салбарын бодлого төлөвлөлтийг сайжруулах, соёлын биет болон биет бус өвийг хадгалан хамгаалах, бүртгэн баримтжуулах, сэргээн засварлах, хойч үедээ өвлөн уламжлуулах чиглэлээр соёлын ажилтнууд болоод ард иргэдийн дунд зөвлөгөөн, эрдэм шинжилгээний хурал, сургалт, семинар зэрэг олон талт үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна.

Image may contain: 1 person, sitting

Энэ ажлын хүрээнд Ховд аймгийн БСУГ-аас БСШУСЯ, Соёлын өвийн үндэсний төв, Соёл урлагийн удирдлага менежмэнтийн институттай хамтран “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах нь” сэдэвт сургалтыг энэ сарын 22, 23-ны өдрүүдэд нутгийн удирдлагын ордны иргэний танхимд зохион байгууллаа. Энэхүү сургалтанд аймгийн Музей, Нийтийн номын сан, ХДТ-ын ажилтнууд болон сумдын соёлын төвийн ажилтнууд, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл нийт 80 гаруй хүн оролцов.

ВИДЕО:



Тус сургалтаар Соёлын биет бус өвийн талаар баримтлах бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Соёлын биет бус өвийн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэх арга зүй, соёлын статистик-шинэчлэл, соёлын үл хөдлөх дурсгалын өнөөгийн байдал хадгалалт хамгаалалт зэрэг сэдвүүдээр мэдээлэл хүргэж, энэ чиглэлээр чөлөөт ярилцлага өрнүүлсэн байна.

Image may contain: 4 people, people sitting and indoor

Image may contain: 7 people, people sitting, table and indoor

Image may contain: 9 people, people sitting and indoor


 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ