Ховд аймгийн Нийтийн номын сангийн дэргэдэх Америкийн соёл мэдээллийн төвийн орон нутаг дахь төлөөлөгчид ХИС-ийн захирал, Дэд профессор В.Сайнбаяртай уулзаж, төвийнхөө үйл ажиллагаа, зорилтыг танилцуулж цаашид хамтран ажиллах ямар боломж байгаа талаар санал солилцлоо.
АНУ-ын элчин сайдын яам, Төв номын сан хамтран Америкийн соёл мэдээллийн төвийг байгуулан ажиллуулж эдүгээ хүрсэн бөгөөд тус төв нь АНУ-ын талаар сонирхож буй хүмүүст мэдээлэл олж авахад нь дэмжиж туслах үүрэгтэйгээр хоёр улсын соёлын харилцааг бэхжүүлэх чиглэлээр ажилладаг байна. Тухайлбал, тус төвд төрөл бүрийн ном, сонин, сэтгүүлийн материал ашиглан Англи хэлний мэдлэг, чадвараа дээшлүүлэх, Америкийн тухай сонирхолтой лекц, мэдээлэл сонсох замаар мэдээлэл, сургалтын төрөл бүрийн арга хэмжээнд хамрагдах өргөн боломжтой байдаг. Энэ боломжийг Ховд их сургуулийн эрдэмтэн багш, оюутнууд бүрэн дүүрэн ашиглаж мэдлэг боловсролоо дээшлүүлэх талаар хамтын ажиллагаагаа сайжруулах саналтай байгаагаа тэд уламжилсан байна.