БНХАУ-ын "ХӨХ НУУР"-ын Үндэстний их сургуулийн профессор Б.Хасчимэг ХИС-ийн НХУС-ийн их семинарт илтгэл хэлэлцүүлэв

Image may contain: 15 people, including Amgalan Batsuuri and Boloroo Bolor, people sitting and indoor

Ховд их сургууль гадаад харилцаагаа тэлэх замаар дэлхий нийтийн дээд боловсролын салбарт хийгдэж буй эрдэм шинжилгээ, судалгааны дэвшилтэт сайн туршлага, арга зүйг үйл ажиллагаандаа нэвтрүүлж “Судалгааны тэргүүлэгч их сургууль” болох алсын хараатай ажиллаж байгаа билээ. Энэ чиглэлээр хийж буй ажлуудын нэг нь үндэсний болон олон улсын эрдэмтэдийг урьж илтгэл тавиулж, хэлэлцүүлэг өрнүүлдэг уламжлал тогтож эхлээд байгаа бөгөөд энэ нь тус сургуулийн эрдэмтэн багш, суралцагч оюутнуудад орчин үед хийгдэж байгаа судалгаа шинжилгээтэй танилцаж мэдлэгээ тэлэх өргөн боломж олгодог. Энэ удаа БНХАУ-ын Хөх нуурын Үндэстний Их сургуулийн профессор Б.Хасчимэг хүрэлцэн ирж НХУС-ийн Их семинарт “ДЭЭД МОНГОЛЧУУДЫН УРТЫН ДУУНЫ ТАРХАЦ, УЛАМЖЛАЛЫН ОНЦЛОГ” сэдэвт илтгэл тавьж байна. Тэрээр илтгэлдээ монголчуудын аж амьдрал, ахуй соёлын үнэтэй дурсгал болсон уртын дуу даяаршлын нөлөөнд тархац нь хумигдах, багасах хандлагатай болж байгааг дурьдаад уртын дууны мартагдаж буй онцлогийг сэргээн уламжлуулах үүрэг монгол үндэстний эрдэмтэн багш, суралцагчдад зайлшгүй тулгарч байгааг онцоллоо. 

Image may contain: 1 person, screen and indoor

Мэдээ бэлтгэсэн: Ц.Энхбат
 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ