Ховд аймгийн хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд 1475 хүүхэд 12-р анги төгсөж байна



2017-2018 оны хичээлийн жилд Ховд аймгийн хэмжээнд ЕБ-ын 25 сургуулийн бага, дунд, ахлах ангид 18 мянга гаруй сурагч суралцсан байна. Үүнээс 1475 хүүхэд 12-р ангиа төгсөж, сурагчийн ширээнээс оюутны ширээнд шилжиж оюутан болох гараагаа эхэлж байгаа бөгөөд өнөөдөр Жаргалант сумын ЕБС-иудын төгсөлтийн "Эрдмийн баяр"-ын арга хэмжээ боллоо. Тухайлбал, Жаргалант сумын ЕБ-ын 2-р сургуулийн хувьд энэ хичээлийн жилд 91 багш ажилтантайгаар 34 бүлэгт 1000 гаруй сурагчдад бүрэн дунд боловсрол эзэмшүүлжээ. Энэ хичээлийн жилд тус сургуулийг 1-р ангийн 4 бүлгийн 100 гаруй, 5-р ангийн 3 бүлгийн 80 гаруй, 12-р ангийн 3 бүлгийн мөн 80 гаруй сурагч төгсөж 49 дэхь жилийн эрдмийн баяраа тэмдэглэв.

ВИДЕО:


















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ