УИХ-ын гишүүн, УБ хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт 12-р ангийн 50 сурагчид "Ховдын түүчээ" оюутан залуучуудын холбоонд элсэх урилга гардуулав

Image may contain: 8 people, people smiling, people standing

УИХ-ын гишүүн, УБ хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт орон нутаг дахь бие төлөөлөгчөөрөө дамжуулан энэ хичээлийн жилд 12-р ангиа төгсөж буй нийт сурагчдад мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр мэндчилгээндээ: Эрдмийн аянд дөрөө харшуулсан эрхэм дүү нарынхаа амрыг эрэн мэндчилье. Ерөнхий боловсролын сургуулиа дүүргэн, амьдрал далайд аялахаар догдлон буй та нартаа төгсөлтийн баярын мэнд хүргэе... Та бүхэн Элсэлтийн ерөнхий шалгалтандаа 600-гаас дээш оноо авах юм бол оюутны хөгжлийн хүүгүй зээлд хамрагдах сайхан боломж бүрдлээ. Энэ боломжийг эдлэхэд УИХ-ын гишүүн миний бие болон манай Ажлын албаны зүгээс Та бүхэнтэй цаг үргэлж нээлттэй хамтарч ажиллах болно гэдгийг дуулгая.

Мэргэжил бүхэн сайхан. Гагцхүү сонгох мэргэжлийнхээ ач холбогдол, мөн чанарыг судлан мэдэж, өөрийн хүсэл зорилго, авъяас билигийг харгалзанбайж мэргэжлээ зөв сонгож, хийсэн сонголтдоо эзэн нь, салбартаа шилдэг нь байх боловсон хүчин болохын төлөө цаг ямагт хичээн суралцаж, өөрийгөө дайчлан шамдаж гэмээнэ амжилт өөрийг тань үргэлж дагана шүү.

Ховд  нутгийнхаа нэрийг өндөрт өргөж, хотол Монголынхоо алдрыг дэлхийд дуурсгаж, эх орноо хөгжин цэцэглүүлж, элгэн түмнээ сайн сайханд манлайлан дагуулахад та бүхний хичээл зүтгэл хамгаас чухал гэдгийг онцгойлон захъя. Өөрийгөө төдийгүй гэр бүлээ сайн сайхан авч явах цаашлаад нутаг усныхаа болон улс гэрийнхээ нэрийг өндөрт өргөсөн "САЙН ХҮН" болох хичээл зүтгэлийг тань нутгийн ах нь үргэлж дэмжин ажиллах болно.

Та бүхний дундаас Ховдын төдийгүй хотол Монголын ирээдүйн хөгжлийн жолоог атгах олон арван оюунлаг иргэд төрөн гарна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.   

Эрдмийн баяр, энэхүү төгсөлтийн баяр та бүхний амьдралд мөнхөд дурсагдах гэрэлт дурсамж, өнөд хайрлагдах гэгээн мөч гэдгээрээ дүүрэн баяртай, түүхэн бахархалтай мөч юм шүү. 

 Эрхэм дүү та нарын эрдэм мэдлэгийн их аян өлзийтэй байх болтугай... гэжээ. 


УИХ-ын гишүүн, УБ хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт 
 "Ховдын түүчээ"
оюутан залуучуудын холбоогоороо дамжуулан  УБ хотод их дээд сургуульд суралцаж буй оюутан залуусыг нэгтгэн найзуудтайгаа байнгын харилцаа холбоотой байж, мэдлэг чадвараа дээшлүүлэх, сургалт семинар, олон нийтийг хамарсан арга хэмжээ, урлаг спортын тэмцээнд оролцоход нь байнга дэмжин ажилласаар байна. Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд нийт 1475 хүүхэд 12-р анги төгсөж байгаа бөгөөд шилдэг тэргүүний 50 сурагчийг сонгон "Ховдын түүчээ" оюутан залуучуудын холбоонд гишүүнээр элсэх урилга, "АМЖИЛТЫН ХӨТӨЧ" номыг гардууллаа.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ