БОЭТ-ийн сувилахуйн алба нь “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг угтан зохион байгуулсан ажлаараа улсад "ДЭД" байранд шалгарсан байна



Эрүүл мэндийн сайдын 2018 оны 03 сарын 26 ны өдрийн А/87 дугаар тушаалын дагуу  Олон улсын сувилагчдын өдрийг “Сувилахуйн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалья” уриан дор улсын хэмжээний нэгдсэн арга хэмжээг  ДЭМБ, ЭМЯ, УГТЭ хамтран 2018 оны 05 дугаар сарын 10,11-ны өдрүүдэд Улаанбаатар хотод  зохион байгуулсан.
Улсын хэмжээний нэгдсэн арга хэмжээнд  21 аймаг 9 дүүргийн төр , хувийн хэвшлийн эмнэлэгүүд,  ЭМБ-уудын төлөөлөл 314 сувилагч тусгай мэргэжилтэнүүд болон урилгаар ЭМС Д.Сарангэрэл, гадаад дотоодын зочид төлөөлөгч оролцсон байна. Ховд аймгийн БОЭТ-өөс Сувилахуйн албаны дарга Д.Ариунаа, МЭЭТ-ийн ахлах сувилагч Ж.Бумзаяа, Гэмтлийн тасгийн сувилагч Ч.Алимаа, Төрөх тасгийн эх баригч Ч.Алтантуяа нар оролцож  “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг угтан зохион байгууулсан ажлаа дүгнүүлсэн бөгөөд БОЭТ-ийн Сувилахуйн алба ажлаараа улсын хэмжээнд "ДЭД" байранд шалгарсан амжилтыг үзүүллээ.



БОЭТ-ийн сувилахуйн алба нь “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг угтан 
1. Цахим бүртгэлийн тохижилт үйлчилгээ, үйлчлүүлэгчийн үйлчилгээ авах ээлтэй орчныг бүрдүүлэх \
2. Сувилагч тусгай мэргэжилтний гар бөмбөгийн аварга баг шалгаруулах спортын тэмцээн 
3. “Сувилагч таньдаа баярлалаа” хөрөг нэвтрүүлэг  /Ховд ТВ-тэй хамтран/ 
4. Эрдэм шинжилгээний хурал
5. “Сувилагчийн нэг өдөр” аян
6. Танин мэдэхүйн АХА тэмцээн /Ёс зүй, харилцаа хандлага сэдвээр/ 
7. ЭМГ-тай хамтран сумын нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвүүдийн их эмч, сувилагч тусгай мэргэжилтний дунд ажил мэргэжлийн уралдаан  зэрэг  бүтээлч ажлуудыг зохион байгуулж  ийнхүү улсын хэмжээнд  “ДЭД” байранд шалгарсан амжилтыг үзүүлжээ. 









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ