Физик инженерчлэлийн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулагдсан
“Оюутны физикийн олимпиад 2018” энэ жил Монгол-Германы хамтарсан Ашигт Малтмалын Техникийн Их сургуульд 2 үе шаттайгаар явагдсан байна. Олимпиадад ШМТИС, МГХАМТИС, МУИС , ШУТИС , ХИС, ХААИС, БХИС, АТДС-ийн нийт 70 гаруй оюутан оролцжээ.
Олимпиадын эхний шатанд 20 оюутан шалгарч дараагийн шатанд “Туршилтын бодолт”-оор өрсөлдсөн бөгөөд багийн дүнгээр ХИС-ийн баг 5-р байранд шалгарч, шагналаа гардан авсан байна.