Ховд аймгийн Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнд "Сандаг сан"-аас санаачлан 4 төрлийн 2450 ширхэг гоёлын мод тарив.



Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63-р зарлигаар жил бүрийн 5-р сар, 10-р сарын 2 дахь 7 хоногийн Бямба гарагийг Бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр болгон зарласан. Уламжлал болсон энэ өдөр Ховдчууд нэг насны буян болсон мод тарих ажилд идэвх санаачлага гарган оролцсон бөгөөд УИХ-ын гишүүн С.Бямбацогтын үүсгэн байгуулсан "Сандаг" сангаас  2500 орчим гоёлын модыг тарьж суулгав.



Энэ ажилд Ховд аймгийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн 10-р ангийг 1982-1992 онд төгссөн төгсөгчид буюу "Алтайн барс" клубын гишүүд, мөн Улс төрийн боловсролын академийн төгсөгчид, энэ хичээлийн жилд 12-р ангиа төгсөж буй Прогресс сургуулийн болон Лаборатори 1-р сургуулийн сурагчид оролцлоо.

ВИДЕО:


















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ