Урьдчилсан байдлаар Бүх нийтээр мод тарих ажилд Ховд аймгийн 1800 гаруй иргэн оролцож 5000 орчим мод тарьсан байна. Тухайлбал, Шинэ дулааны засмал зам дагуу албан байгууллагууд мод тарьсан Байгаль орчин аялал жуулчлалын газар тэргүүтэй зарим байгууллагууд аймгийн төв доторх хашаа, хайс, саадуудад мор, зүлэг тарьж байна. Мод тарих ажил зөвхөн өнөөдрөөр дуусах биш энэ 5-р сард үргэлжлэн хийгдэх бөгөөд Дэлхийн байгаль хамгаалах сангийн санаачилгаар төсөл хөтөлбөрийн байгууллагууд хамтран Бичигтийн хөтлийн зам дагуу 10000 мод тарихаар ажлаа эхэллээ. ВИДЕО: Огноо: 5/12/2018 Төрөл: ХАА, Байгаль экологи Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2482 Мэдээ таалагдсан: