Ховд аймгийн ГБХЗХГазар Их Сургуулийн Нийгэм Хүмүүнлэгийн ухааны сургуультай хамтран “Гэр бүлийн хөгжил, хамгаалал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав

Image may contain: 1 person

Монгол улсад Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 93 жилийн ой, олон улсын "Гэр бүл"-ийн өдөрт зориулсан “Гэр бүлийн хөгжил, хамгаалал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Ховд аймгийн Хүүхдийн ордонд болж өнгөрлөө. “Гэр бүлийн хөгжил, хамгаалал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Ховд аймгийн ГБХЗХГазар болон Ховд Их Сургуулийн Нийгэм Хүмүүнлэгийн ухааны сургуультай хамтран зохион байгуулсан бөгөөд шилдэг бүтээлүүдээр эмхэтгэл гаргаж сурталчлах, гэр бүл хөгжил хамгааллын чиглэлээр төрөөс баримтлах бодлого үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах, гэр бүлтэй ажиллах ажлын сайн туршлагыг нэвтрүүлэх, гэр бүл хөгжил хамгааллын чиглэлээр орон нутгийн болон төрийн байгууллагад санал тусгуулах зорилго бүхий энэхүү эрдэм шинжилгээний хуралд нийт 21 оюутан 7 багш судлаач нар өөр өөрсдийн бэлтгэсэн судалгааны сэдвээр өрсөлдөж оролцлоо.

Image may contain: 4 people, including Nominchimeg Tsend-Ayush 
Оюутнуудаас
Тэргүүн байр - ХоИС-ийн оюутан С.Батбаяр “Эрчүүдийн эрхийг хамгаалах нь”
Дэд байр- ХоИС-ийн оюутан О.Түвшинтөр “ Хосуудын харилцаанд темперамент нөлөөлөх нь”
Гуравдугаар байр - ХоИС-ийн оюутан Б.Алтансүх “Гэр бүл салалт”
Тусгай байр - ХоИС-ийн оюутан М.Болормаа, Б.Батчимэг нар шалгарав. 

Image may contain: 5 people, including Энхтуяа Бямбажав, people standing and shoes

Багш судлаач нараас
Тэргүүн байранд - ХоИС-ийн магистр багш Б.Мөнхзаяа “Цахим орчин дахь хүүхдийн эрх” 
Дэд байр - ХоИС-ийн багш Ц.Бадамцэцэг “Хүүхдийн зан төлөвийн төлөвшилд эцэг эхийн харилцаа хандлага нөлөөлөх нь” судалгааны бүтээлээр удаалав. Гуравдугаар байр- ХоИС-ийн магистр багш Т.Эрдэнэцэцэг “Гэр бүл цуцлалтын судалгаа” илтгэлээр шалгарсан бол 
Тусгай байрт- ХоИС-ийн магистр багш С.Хишигтогтох “Гэр бүл дэх зөрчлийн шалтгаан, зохицол, шийдэл” судалгааны бүтээл шалгарч тус бүр өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдав.Эрдэм шинжилгээний бага хурлын шүүгчдээр ХоИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн түүх нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч доктор Ч.Мөнхбаяр, Ховд аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн, хүүхдийн эрхийн улсын байцаагч О.Мандалсүрэн, Аймгийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч Ж.Оронбасар нар ажиллав.

Image may contain: 3 people, including Mandaa Osor, people smiling, people standing


Image may contain: 21 people, including Ховд их сургууль, Boloroo Bolor and Санжсүрэн Цэвэлмаа, people smiling, people standing and indoor


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ