Ховд аймгийн ИТХ, Жаргалант сумын ИТХ хамтран “Төлөөлөгчдийн өдөр”-ийг зохион байгууллаа



Ховд аймгийн ИТХ-ын 2018 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Төлөөлөгчдийн өдрийг Жаргалант сумын ЗДТГ-ын Иргэний танхимд өнөөдөр зохион байгуулав. Нээлтийн үйл ажиллагаанд Ховд аймгийн ИХТ-ын дарга Г.Пүрэвганди, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Жаргалант сумын ИТХ-ын дарга н.Бумцэнд нарын удирдах ажилтнууд, аймаг сумын Иргэдийн хурлын төлөөлөгчид, хурлын ажлын албаны хүмүүс оролцлоо. Энэ удаагийн уулзалт өдөрлөгийн үйл ажиллагаа төр иргэдийн дуу хоолой болон ажиллахаар сонгогдсон аймаг сумын Иргэдийн хурлын  төлөөлөгчдийг нэг дор урьж байгаль орчны тулгамдаж буй асуудлаар харилцан ярилцаж нэгдсэн шийдэлд хүрч, гарах гарцыг тодорхойлоход чиглэгдсэн байна.

ВИДЕО:









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ