Монгол орны Баруун бүс нутгийн боловсрол, соёл, шинжлэх ухааны төв болсон Ховд Их сургууль нь орон нутгийн дээд боловсролын сургалтын байгууллагуудтай хамтран 2 жилд нэг удаа
“Орон нутгийн их дээд сургуулиудын тулгамдсан асуудлууд, шийдэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг уламжлал болгон зохион байгуулдаг. 2008 оноос хойш зохион байгуулж эхэлсэн энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг энэ жилийн хувьд Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам, Дээд боловсролын шинэчлэл төсөлтэй хамтран
“ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-БАГШИЙН ХӨГЖИЛ” сэдвийн хүрээнд Ховд аймагт зохион байгуулж байна.
Баруун бүс нутгийн дээд боловсролын байгууллагуудын өнөөгийн төлөв байдал, тулгамдсан асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой уг эрдэм шинжилгээний бага хурал 5 дугаар сарын 11-нээс 13-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулагдах бөгөөд Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн төрийн болон хувийн өмчийн бүх их дээд сургуулиудын төлөөлөл 100 гаруй эрдэмтэн, судлаачид, багш нар оролцож байна.
“ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-БАГШИЙН ХӨГЖИЛ” эрдэм шинжилгээний бага хурлын нээлтийн үйл ажиллагаанд Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яамны сайд Ц.Цогзолмаа, Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Галсандондог, Ховд их сургуулийн захирал В.Сайнбаяр нар оролцож мэндчилгээ дэвшүүллээ.
ВИДЕО: