Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно

Related image

Гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх ажлын гол цөм нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх явдал. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг, зөрчил гарсан хойно нь хор уршигийг нь арилгах гэж хойноос нь хөөцөлдөхөөс илүүтэй үйлдэгдэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх нь илүү үр дүнтэй. Иймээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Мөнхбаатар, Ш.Раднаасэд, Ж.Батзандан нар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг санаачлан боловсруулжээ. Тус хуулийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд 10.00 цагт эхэлнэ. 
Хуулийн төсөлд гэмт хэрэг зөрчлийг тогтоох, арилгах, шинээр бий болохоос урьдчилан сэргийлэх тухай нарийвчлан тусгасан байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа ГХУСТХ зөвхөн нүдэнд ил харагдаж буй ахуйн хүрээний гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлыг тусгасан. Тэгвэл дээрх боловсруулсан хуулийн төсөл ил болон далд үйлдэгддэг бүхий л гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг тусгажээ. Мөн хууль сахиулагчдад зөвхөн гэмт хэрэг, зөрчилтэй тэмц гэж үүрэг өгөх биш тэднийг бэлтгэдэг, сургадаг, техник тоног төхөөрөмж, ажиллах баталгааг нь хангадаг, эрх зүй, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэдэг байхаар хуулийн зохицуулалт хийсэн. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд цагдаагийн байгууллага голлох үүрэгтэй бол Зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд төрийн бүхий л байгууллага, албан хаагчид чухал үүрэгтэй. Үүнээс гадна гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил олон нийтийн оролцоо, хэрэгцээ шаардлагад нийцсэн байх, иргэдийн саналыг авах, санаачилгыг дэмжих, иргэдийн хяналтыг тогтоох замаар хэрэгжих ёстой юм. 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ