Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн 1-р ангийн 160 сурагч "ЭРДМИЙН БАЯР"-аа тэмдэглэв



2017-2018 оны хичээлийн жилд Ховд аймгийн Ерөнхий боловсролын 25 сургуульд 6 настай 1900 сурагч шинээр элсэн суралцжээ. Үүнээс 160 нь Цаст-Алтай цогцолбор сургуулийн 1-р ангийн 4 бүлэгт элссэн байна. Тус сургуулийн бяцхан сурагчид энэ оны 05-р сарын 05 ны өдөр сургуулийн сурагч болон эрдэм номд суралцаж 35 үсгээ нүдэлж, уншиж бичиж бас бодож зурж сурсанаа аав ээж, сургуулийн захиргаа, хамт олондоо тайлагнан "Эрдмийн баяр"-аа тэмдэглэв. Цаст-Алтай цогцолбор сургуулийн 1-р ангийн бяцхан сурагчдын "Эрдмийн баяр"-ын үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг оролцож 1-р ангийн бяцхан шавь нараа амжилттай сурган эрдэм оюуны их далайд хөтөлж буй багш Ц.Бямбасүрэн, О.Бадам, Ц.Мөнхцэцэг, Д.Нарандулам нарт баяр хүргэн дурсгалын зүйл гардууллаа. Мөн 1-ийн Б ангийн багш Бадам аймгийн "Засаг даргын Жуух бичиг"-ээр, 1-ийн Г ангийн багш Д.Нарандулам БСУГ-ын "Эрхэм үйлстэн" хүндэт тэмдгээр шагнагдсаныг гардуулан өгч баяр хүргэлээ. 


ВИДЕО:











Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ