Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 105 тоот зарлигийг хэрэгжүүлэх, эх хэл, бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх, сурталчлан дэлгэрүүлэх зорилгоор "Үндэсний бичиг үсгийн баяр"-ыг Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Хэл зохиолын тэнхим, Номын сан хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байна.
Энэ удаагийн
“Үндэсний бичиг үсгийн баяр”-аар олон талт ажлуудыг төлөвлөн хөтөлбөрийн дагуу
“Тэнгэрийн зурлага” уран бичлэгийн үзэсгэлэн, Монгол бичгийн
“Цахим танилцуулга”, Монгол бичгийн
“Хурдан уншлага”-ын уралдаан, Монгол бичгийн
“Сайхан бичигтэн” уралдаан,
“Миний Монгол бичиг” эсээ бичлэгийн уралдаан, Шилдэг ном шалгаруулах, Идэвхтэн уншигч шалгаруулах,
“Очироор огтлогч судар” Номын худалдаа гэх мэт үйл ажиллагаануудыг зохион байгуулж,
“Үндэсний бичиг үсгийн баяр”-ын ёслолын арга хэмжээний үеэр уралдаант тэмцээнүүдэд шалгарсан сурагч, оюутан, багш, ажилчдын шагналыг гардууллаа гэж Ховд их сургуулийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс мэдээллээ.
ВИДЕО: