2017-2018 оны хичээлийн жилд Ховд аймгийн Ерөнхий боловсролын 25 сургуульд 6 настай 1900 сурагч шинээр элсэн суралцсан. Үүний 160 нь Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн 1-р ангийн 4 бүлэгт элсэн суралцсан бөгөөд өнөөдөр бичиж, бодож, уншиж сурсанаа тайлагналаа. Өөрөөр хэлбэл тус сургуулийн Бага ангийн Заах аргын нэгдлээс санаачлан 1-р ангийн нийт сурагчдыг хамруулсан "ТАЙЛАНТ УНШЛАГА"-ыг зохион байгуулав. Энэ үеэр тус сургуулийн 1-р ангийн 4 бүлэг тус бүр сурагчдын хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргаж эцэг эхчүүддээ танилцуулав. Маргааш буюу 5-р сарын 05 ны өдөр тус сургуулийн 1-р ангийн сурагчид "ЭРДМИЙН БАЯР"-аа тэмдэглэнэ. Огноо: 5/4/2018 Төрөл: Боловсрол Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 3053 Мэдээ таалагдсан: