2003 онд МУ-ын ерөнхийлөгч "Үндэсний бичиг үсгийн баяр"-ыг тэмдэглэх тухай зарлиг гаргасан байдаг. Тэгвэл энэхүү зарлигийн дагуу Ховд аймгийн нийтийн номын сангийн хамт олон Үндэсний бичиг үсгийн баярыг 15 жил тасралтгүй зохион байгуулж, Үндэсний бичиг үсгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Уламжлал ёсоор өнөөдөр "Үндэсний бичиг үсгийн баяр-2018" үйл ажиллагааг аймгийн төв талбайд зохион байгуулсан бөгөөд нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Б.Гантөмөр, аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү нар болон албаны бусад төлөөлөл оролцов. Аймгийн Нийтийн номын сангийн хамт олон "Үндэсний бичиг үсгийн баяр"-ын хүрээнд шинэ болон сэдэвчилсэн ном, тод үсгийн номуудыг дэлгэн тавьж олны хүртээл болголоо. Мөн ЕБ-ын сургуулийн сурагчдын дунд хичээнгүй бичигтэн уралдааныг зохион байгуулж, амжилт гаргасан сурагчдын шагналыг аймгийн Засаг дарга Д.Галсандондог гардуулж баяр хүргэлээ. Огноо: 5/4/2018 Төрөл: Боловсрол Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1651 Мэдээ таалагдсан: