Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллежид 2017-2018 оны хичээлийн жилд нийт 895 суралцагчид сурч байгаагаас 332 нь эмэгтэй 565 эрэгтэй сурагчид байгаагийн 80 гаруй хувь нь өсвөр насны суралцагчид байна. Тиймээс өсвөр насны хүүхдүүдэд хүүхэд хамгаалал, үе тэнгийнхний дарамт шахалтаас урьдчилан сэргийлэх, буруу үлгэр дуйраалал, аливаа гэнэтийн эрсдэл, гэмт хэргээс өөрийгөө хэрхэн хамгаалах" талаар мэдээлэл хүргэх зорилгоор Хөгжил Политехник коллежийн СӨУЗ-ийн гишүүд санаачлан аймгийн ГБХЗХГ, Дэлхийн зөн олон улсын байгууллага, Хувь хүний хөгжлийн Баруун бүсийн институттай хамтран “Хүүхэд хамгаалал- өсвөр үе” сэдэвт чуулга уулзалтыг зохион байгууллаа. Чуулга уулзалтад тус сургуулийн 130 орчим багш, суралцагчид оролцсон байна.
ВИДЕО: