Гурван ч удаа "Магадлан итгэмжлэгдсэн" Төрийн өмчит, баруун бүсийн ууган их сургууль Ховд их сургуулийн 36 дахь жилийн төгсөгчид өнөөдөр "Эрдмийн баяр"-аа тэмдэглэлээ. Энэ жил тус сургуулийг 700 гаруй оюутан төгсөж байгаа бөгөөд тус сургуулийн "Эрдмийн баяр"-ын үйл ажиллагааг ХИС-ийн захирал дэд профессор В.Сайнбаяр нээж үг хэллээ. Мөн аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди сонирхсон мэргэжлээрээ ХИС-ийг сонгон 4 жил суралцан төгсөж ажил амьдралынхаа гарааг эхэлж буй төгсөгчдөд баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн шилдэг тэргүүний оюутнуудад шагнал гардуулж баяр хүргэв. ВИДЕО: Огноо: 5/3/2018 Төрөл: Боловсрол Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 4087 Мэдээ таалагдсан: