Хаврын бүтээлч ажил эхэлж байгаатай холбогдуулан Ховд хотын ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг сайжруулах, иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоотой гудамж талбайгаа засаж тохижуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хотоо өнгө үзэмжтэй, цэвэр, цэмцгэр, тохилог болгох зорилгоор Ховд аймгийн МАН-ын хорооноос
“Цэмцгэр хот-цэцэгтэй гудамж” бүх нийтийн аяныг өрнүүлэхээр өнөөдөр аймгийн төв талбайд нээлтийн арга хэмжээг зохион байгуулав.
Энэ үеэр аймаг, орон нутгийн удирдлагууд Төрөлх хотдоо өнгө үзэмжтэй, цэвэр, цэмцгэр амьдрах орчинг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж буй
“Цэмцгэр хот -цэцэгтэй гудамж” аянд Ховд хотын ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд, намын гишүүд дэмжигчидийгээ өргөнөөр оролцохыг уриаллаа.
Тус аян нь энэ оны 04 дүгээр сарын 20-оос 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 2 сар гаруйн хугацаанд үргэлжлэх юм. Аймгийн МАН-ын хорооны дарга Б.Дүгэржав хэлэхдээ:Нам гэдэг бол олон нийтийн байгууллага юм. Иргэд олон нийтийн хүсэл зорилгод нийцүүлэн хөтөлбөр боловсруулж, үйл ажиллагаагаа явуулдаг ТББ байгууллага учраас нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан энэхүү аяныг санаачлан зохион байгуулж байна гээд аяны хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн зүлэгжүүлэлт, цэцэрлэгжүүлэлт, гоёлын мод тарих ажлууд хийгдэх бөгөөд цэвэрлэгээ, айл өрхийн хашаа хорооны өнгө төрхийг сайжруулах ажлуудыг бүх нийтийн үйлс болгон өргөжүүлж, зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаагаа онцолсон юм.
ВИДЕО:
Аяны хүрээнд 80 гаруй иргэдийг түр ажлын байраар хангаж, тэднийг цэцэрлэгжүүлэлтийн сургалтанд хамруулсан бөгөөд 04 дүгээр сарын 20-оос эхлэн хөрс бордоо бэлдэж, шаадлагатай, үр, үрслэг, суулгацуудыг худалдан авч, бэлтгэл ажлуудыг бүрэн хангасан байна. Аяны хүрээнд Жаргалант сумын ЗДТГ-аас ХИС-ийн өмнөх уулзварт Моносын цэцэрлэгт хүрээлэнг, мөн Ховд аймгийн 10 жилийн дунд сургуулийг 1988 оны төгсөгчидтэй хамтран ХДТеатрын өмнө Гэрэлт талбай бүхий цэцэрлэгт хүрээлэнг бий болгохоор ажиллаж байна.