Хүүхэд нэг бүрийн авъяас чадварыг хөгжүүлэх нээн илрүүлэх бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ЕБС- ийн 7 дугаар ангийн сурагчдын дунд Дизайн технологийн хичээлээр анги нийтийн олимпиадыг Жаргалант сумын 2 дугаар сургуулийн нэрэмжит болгон 2018 оны 04 дүээр сарын 19-20 ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус олимпиадыг онол болон ур чадвар гэсэн 2 чиглэлээр зохион байгуулсан ба онолын олимпиадыг онлайнаар, ур чадварыг дизайн, зураг зүй, цаасан нугалбар сэдвийн хүрээнд дадлага ажил хийлгэх замаар зохион явуулав.
Олимпиадад төв, хөдөө орон нутгийн 24 сургуулийн 552 сурагч оролцсоноос аймгийн төвийн сургуулиудаас Прогресс сургууль 1 дүгээр байр, 3 дугаар сургууль 2 дугаар байр, 1 дүгээр сургууль 3 дугаар байр, хөдөө орон нутгийн 17 сургуулиас Эрдэнэбүрэн сумын сургууль 1 дүгээр байр, Мөнххайрхан сумын сургууль 2 дугаар байр, Үенч сумын сургууль 3 дугаар байрыг тус тус эзэлсэн байна. Мөн сургуулиуд сургалтын явцад хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж харилцан туршлага солилцлоо.