УИХ-ын гишүүн С.Бямбацогтын нэрэмжит “Оюуны их сорилго” олон төрөлт багийн олимпиад эхэллээ


УИХ-ын гишүүн, Улаанбаатар хот дахь Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогтын нэрэмжит “Оюуны их сорилго” олон төрөлт багийн олимпиад Ховд аймагт эхэллээ.  2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Оюуны их сорилго” олон төрөлт багийн олимпиадын нээлтийн үйл ажиллагаанд  УИХ-ын гишүүн С.Бямбацогтын Ховд аймаг дахь бие төлөөлөгч С.Гантөмөр, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимэг нарын албаны удирдлагууд оролцож олимпиадад оролцож байгаа багш, сурагчдад амжилт хүссэн юм. “Сандаг сан” ТББ, Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Ховд их сургууль, Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран зохион байгуулж буй энэхүү олимпиад нь сурагчдын багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, мэдлэг оюунаа хөгжүүлэх хүсэл зоригийг нь дэмжих, оюуны чадавхи, өндөр зорилго бүхий оюутан болоход нь туслалцаа үзүүлэх зорилготой.  Олимпиадын эхний шатыг 4-р сарын 21-ний өдөр сумдад нь зохион байгуулсан бол 1-р шатнаас шалгарсан шилдгүүд 4-р сарын 28 ны энэ өдөр 2-р шатанд оролцож  байна. Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн 17 сумын ЕБ-ын 24 сургуулийн 9, 10, 11-р ангийн шилдэг 120 сурагчид  Математик, Физик, Сэтгэх чадвар, Нийгмийн тухай мэдлэг, Англи хэл гэсэн 5 хичээлээр өөрсдийн мэдлэг оюунаа сорин өрсөлдөж байна.  Энэ жилийн хувьд аймгийн төвийн болон сумдын сургууль гэсэн 2 ангилалаар эхний гурван байрыг шалгаруулан шагнах ба нийт 10,0 сая төгрөгийн шагналын сантай. Дашрамд сонордуулахад  энэ үеэр шилдэг санаа, шинэ бүтээлийн уралдааныг давхар зохион байгуулж шалгаруулан УИХ-ын гишүүн С.Бямбацогтын зүгээс дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах юм. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ