Монгол Ардын намын хорооны дэргэдэх Ахмадын холбооны 5 дугаар чуулган боллоо



Ховд аймгийн МАН-ын дэргэдэх "АХМАДЫН ХОЛБОО"-ны V чуулган энэ сарын 25 ны өдөр зохион байгуулагдлаа. Чуулганы нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг,  аймгийн МАН-ын хорооны дэд дарга, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Жаргалсайхан, аймгийн МАН-ын хорооны дэргэдэх Ахмадын холбооны тэргүүн  Ч.Цэрэнчимэд нар оролцов. Мөн тус чуулганд ахмад настны  төлөөлөл болсон 60 гаруй ахмадууд оролцож байгаа бөгөөд, намын дэргэдэх Ахмадын холбооны тэргүүн Ч.Цэрэнчимидийн илтгэл, тус Ахмадын хоолбооноос 4-өөс 5 дугаар чуулганы хооронд хийсэн ажлын тайлан түүнтэй холбогдох ахмадуудын санал, шүүмжлэл, хүсэлтийг сонсон хүлээн авч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.

ВИДЕО:






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ